ОХУ-д зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-д очиж тоглох Английн шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хангаад байна. Тэгвэл энэ үеэр Их Британийн Аюулгүй байдал, тагнуулын мэргэжилтэн бэлтгэдэг Бекингэмийн Их сургуулийн профессор Антони Глис тэдэнд хандан анхааруулга өгчээ. Тэрбээр ‘Орос эмэгтэйчүүд хэтэрхий хөөрхөн, үзэсгэлэнтэй учраас Английн шигшээ багийн тамирчид тэдний урхинд орохгүй байхыг хүсч байна. Учир нь хөөрхөн сайханд нь татагдаад тэмцээнээ мартаж, амжилтгүй оролцох магадлал өндөр.. Английн шигшээ баг энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд найдвар байхгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ Орос эмэгтэйчүүдийн өгөөшинд ороод найдвараа бүү алдчихаарай. Оросын баг ялах магадлалаа нэмэгдүүлэхийн тулд Английн багт ийм төрлийн өгөөш бэлдэж байж ч мэднэ’ гэжээ.
Үүнтэй холбоотойгоор, өнгөрсөн сард Sun сэтгүүлд ‘Английн шигшээ баг Орост ирлээ. Тэд хоолны хордлогоос сэргийлж өөрсдөө хоолоо хийж иддэг’ гэсэн нийтлэл гарчээ. Энэ нь Их Британийн Сэлисбюрид үл мэдэх бодисоос хордсон Оросын тагнуул асан Сергей Скрипалын хэргээс болсон хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Оросын тагнуулын үхэл хоёр талын харилцаанд сэв суулгаад байгаа юм.