Меган Марклын хувцаслалт шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Меган Марклын хувцаслалт шүүмжлэл дагуулав

Меган Марклын хувцаслалт шүүмжлэл дагуулав

Английн хатан хаан Элизабетийн төрсөн өдөрт зориулан жагсдаг хүндэт цэргийн парад өнгөрсөн Бямба гаригт /2018.06.09/ Букенгамын ордны талбайд болж өнгөрлөө. Уг арга хэмжээг арван долоодугаар зуунаас буюу II Чарльз хааны үеэс жил бүр тэмдэглэж ирсэн байдаг.

Энэ бол хатан хааны гэр бүлийн гишүүдийн оролцдог хамгийн чухал үйл явдлуудын нэг юм. Сассэксийн гүн, гүнгийн авхай дөнгөж бал сараасаа буцаж ирсэний дараа энэхүү үйл явдал тохиож байгаа нь бүр ч олны анхаарлын төвд байв. Гүнгийн авхай анх удаа хатан хааны гэр бүлийн гишүүдийн хамт Букенгамын ордны тагтан дээрээс мэндчилсэн юм.

Тэрбээр Каролина Эррерагийн бүтээсэн мөр цухуйсан ягаан даашинзыг малгайтайгаа хослуулсан нь тун ч дэгжин харагдаж байв. Гэвч, үүнээсээ болж Сассэксийн гүнгийн авхай багагүй шүүмжлэлд өртжээ. Түүнийг хатан хааны ёслолын арга хэмжээнд баримталдаг хувцаслалтын дүрмийг зөрчсөн гэж шүүмжилсэн байна. Уг дүрмээр хатан хааны гэр бүлийн авхай цээж болон мөр нь хэт ил гарсан хувцасыг ёслолын арга хэмжээнд өмсөхийг хориглодог аж.

Гэхдээ орчин үеийн гүнгийн авхай хатан хааны гэр бүлийнхний олон жил тогтсон уламжлалд өөр дүрэм авчирч магадгүй бололтой.

 

Эх сурвалж: Harper’s Bazaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж