Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно

Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно

УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Тэрээр хүсэлтээ өгөхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга “Олон удаа та бүхэнтэйгээ энэ индэр дээр уулзах хүсэлт тавьсан боловч боломж олдоогүй.  Ер нь бол УИХ-ын гишүүн хувь хүний болон өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжгүй өдрүүд олон байлаа. Яагаад гэвэл  УИХ-ын гишүүн хувь хүн биш сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага гэх мэт олон шалтгаан байдаг. Гэхдээ би энэ удаад хувь хүний хувьд шийдвэр гаргалаа”  гэдгээ мэдээллийн эхэнд тодотгосон юм.

Тэрбээр ‘УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулга миний бие залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж, ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсч байна. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Намайг дэмждэг үе тэнгийнхээ найз нөхөд, хамт олноосоо хүлцэл өчье, энэ бүх давааг давж чадахгүй энэ хүрч байгаад хүлцэл өчиж байна. Итгэж төлөөлөгчөө болгосон хан Хэнтий нутгийнхаа сонгогчиддоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олон, намын гишүүд дэмжигчид, хууль батлалцаж байсан танхимынхаа УИХ-ын гишүүдээс  хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдож, хохирсон гэх  Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, н.Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувь нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсч байгаагаа илэрхийлье. Залуу улстөрчийн хувьд ихийг хийнэ гэсэн итгэл, зүтгэлээ харуулж чадаагүй, харуулахыг хүсч байсан ч чадаагүйдээ харамсч байна.

Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчээ дэмжиж, хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа, яг одоо энэ үйлдлийг хийгээд зогсож байгаа хүртлээ явсандаа харамсч байна. Монголд үнэн гэж байдаг бол гэм буруугүй гэдгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг би ч, та ч, Монголын ард түмний маань нэгээхэн хэсэг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхэн гэмт үйлдэл байгаагүй, улс төр байсан юм аа гэдгийг ойлгох тэр өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Тиймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байна” гэв.

Ш.Чимэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж