НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол зургадугаар сарын 17-ны Ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд тавдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа зургадугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 17,549, 200 мянган төгрөгийн азтан 1,769, нэг сая төгрөгийн азтан 174, 5 сая төгрөгийн азтан 16, 10 сая төгрөгийн 1, 50 сая төгрөгийн супер азтан тус тус тодорсон билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ