Амралтын өдрүүдэд 20 хүн авто осолд өртжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд 20 хүн авто осолд өртжээ

Амралтын өдрүүдэд 20 хүн авто осолд өртжээ

Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 455 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 290 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн нийт ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирч, 20 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн ба дөрөв нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.

Тухайлбал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд асфальтан замд даюун маркийн улсын дугааргүй мотоцикль нь амины Сүки маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 32 настай Х-н амь нас хохирч, 15 настай Ө гэмтжээ. Чингэлтэй дүүрггийн нутаг Их тойруу, Санхүүчдийн төвийн баруун хойд замд Hyundai Aero city маркийн автобусны жолооч нь мөн Arocity  маркийн автобус, Toyota Corolla, Toyota Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч, жолооч нарын гурван хүн гэмтсэн. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол, хашаа, гэр мөргөсөн 2 осол бүртгэгдсэн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж