17 сая 890 мянган төл бойжиж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

17 сая 890 мянган төл бойжиж байна

17 сая 890 мянган төл бойжиж байна

Зургадугаар сарын 8-ны байдлаар нийт  28.2 сая хээлтэгчийн 66.6 хувь буюу 18 сая 820.9 мянган эх мал төллөжээ. Үүнээс одоогийн байдлаар 17 сая 892.2 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.4 хувьтай явагдаж байгаа юм.  Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар  56.4 мянган ботго, 505.4 мянган унага, 906.6 мянган тугал, есөн сая 603.3 мянган хурга, зургаан сая 820.7 мянган ишгээр өссөн үзүүлэлт ажээ.  Дашрамд, Өнгөрсөн онд мал сүргийн тоо 61 сая толгойд хүрч, өмнөх оныхоосоо 9.9 хувиар өссөн. Нийт хээлтэгч малын тоо 26.1 сая бөгөөд үүнээс 55.8 мянган ботго, 823.4 мянган унага, 1.2 сая тугал, 10 сая хурга, 8.8 сая ишиг хүлээн авсан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж