Сансраар аялсан Telstar 18 бөмбөг эхний тоглолтоо хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Сансраар аялсан Telstar 18 бөмбөг эхний тоглолтоо хүлээж байна

Сансраар аялсан Telstar 18 бөмбөг эхний тоглолтоо хүлээж байна

Оросын нийслэл Москва хотноо зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ний албан ёсны бөмбөгийг анх удаа олон нийтэд танилцуулах ёслолын үйл ажиллагаа  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болж өнгөрсөн.

Telstar 18 хэмээх бөмбөгийг ОХУ-ын сансрын нисгэгч Антон Шкаплеров тэргүүтэй ОУСС-ын баг өнгөрсөн гуравдугаар сард сансар луу авч явжээ. ISS-54/55 экспедицийн баг Telstar 18 бөмбөгтэй дэлхийд эргэн ирсэн байна. Сансараар аялсан анхны ДАШТ-ий бөмбөг зургадугаар сарын 14-нд болох Орос -Саудын Арабын эхний тоглолтод хэрэглэгдэх аж. Антон Шкаплеров болон түүний багийнхан дунд АНУ-ын сансар судлаач Скотт Тингл, Японы сансар судлаач Норишиге Канай гэх мэт дэлхийн нэр хүндтэй сансар судлаачид тус багт багтжээ. 

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ нь Оросын 11 хотод зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж