Далайд гарцгүй орнууд хамтран стратеги боловсруулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин уриаллаа

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Далайд гарцгүй орнууд хамтран стратеги боловсруулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин уриаллаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.11) Гадаад харилцааны яаманд хуралдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн нээлтийн бага хуралд оролцлоо. Тэрбээр тус бага хурлыг нээхдээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогийн байдлаар Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп улсын Засгийн газар соёрхон баталсныг тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон батлаагүй байгаа улс орнуудыг ойрын хугацаанд нэгдэж орохыг уриаллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин “НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газраас гаргасан судалгаанд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур байна. Дэлхийн банкны Бизнес эрхлэлтийн тухай тайлангаас харахад далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй 2 дахин өндөр байгаа зэрэг тоон үзүүлэлт нь судалгааны төвөөс цаашид олон үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг харуулж байна” гэв. Шадар сайд түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд олон улсын түвшинд эрх ашиг, байр сууриа хамгаалах, улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулах, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус төв нь гол тулгуур болохыг онцлов. Тухайлбал, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн бидний хамтын хүч чармайлтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын тавцанд бүлгийн хамтын стратеги боловсруулах, судалгаа, мэдээллийн дижитал номын сан байгуулах, бүлгийн орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар ба тээврийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хандивлагч улс, олон улсын байгууллагаас дэмжлэг авах тодорхой үндэслэл бүхий стратеги боловсруулах зэргийг Шадар сайд Ө.Энхтүвшин бага хуралд оролцогч улс орны төлөөлөлд санал болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж