Хоёр удирдагчид Мягмар гаригт Сентоза арал дахь Капелла зочид буудалд өглөөний 9.00 цагт эхлэх албан ёсны яриа хэлэлцээг хэдий хугацаанд үргэлжлүүлэх тал дээр байр сууриа өрсөн илэрхийлж байна.
Хойд Солонгосын хэвлэлийн агентлагаас удирдагч Ким уулзалт эхэлснээс хойш таван цагийн дараа буюу 14.00 цагт Сингапураас явна гэж мэдэгдсэн бол ерөнхийлөгч Д.Трамп уулзалт цааш үргэлжлэхийг эхний нэг минутад л мэдэж чадна гэжээ. Мөн тэрбээр хэн хэнийхээ цагийг үрэхгүй, үр дүнтэй уулзалт хийхийг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн.
Хойд Солонгосоос гаргасан дээрх мэдэгдэл ерөнхийлөгч Д.Трамп уулзалтыг ‘Кимд олдсон нэг л удаагийн боломж’ гэж хэлсэн ярианы дараахан гарсан юм. Удирдагчдын энэхүү зөрүүтэй байр суурийг хэлэлцээний ширээнд нэгтгэхээр хоёр талын албаны төлөөлөгчид нилээдгүй хүчин чармайлалт гаргах бололтой.
Сингапурт хүрэлцэн ирснийхээ дараа Ерөнхийлөгч Д.Трамп Шангри-Ла зочид буудалд, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Сент Режис зочид буудалд бууж, бие биенээс 570 метрийн зайтай байрлаж байна.