Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Ука Францыг зорьжээ

“Киви” хамтлагийн ахлагч Уламбаяр буюу Ука бие даасан цомгоо гаргахын тулд тун их хөдөрлөж байгаа гэнэ. Дуучин бүсгүй өнгөрсөн даваа гаригт продюсер Б.Ангирмаагийн хамт шинэ цомгийнхоо ажлаар Франц улсыг зорьжээ. Францын 1000 гаруй фото агентлагаас эхний тавт багтдаг нэгэн шилдэг агентлаг Укад хамтран ажиллах санал тавьсан бөгөөд тэрбээр Cristian Dior, Versace, Giorgio Armani, LV зэрэг шилдэг брэндийн хувцсаар гангаран, цомгийнхоо зургийг авахуулах аж.

Түүгээр зогсохгүй Ука продюсер Рагугаар дамжуулан дуучин Маддонагийн мастеринг хийлгэдэг Америкийн нэгэн студид цомгийнхоо мастеринг тохиргоог хийлгэхээр болжээ. Дашрамд дуулгахад, “Киви”-гийн охид хамтлаг нь тарсан гэх яриаг үгүйсгэхээр шинэ уран бүтээлүүд дээрээ ажиллаж байгаа гэнэ. Укагийн бие даасан цомог худалдаанд гарсны дараа Намуунаа төгөлдөр хуурын цомог гаргахаар төлөвлөжээ. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж