Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг хорооны Засаг дарга, хорооны хэсгийн ахлагчийн үүрэг оролцоо” сэдэвт үндэсний хэмжээний сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байгаа билээ. Тус сургалтын зорилго нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас, хүйс, газар зүйн байршил, нийгэм эдийн засгийн байдал зэрэг үзүүлэлтээр гаргахад сум, багийн Засаг дарга, дүүрэг, хорооны хэсгийн ахлагч, ажилтнуудыг арга зүйгээр хангахад оршиж байна.
Сургалтаар гэр бүл, хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, хэрэгжүүлэх механизмууд, гэр бүл, хүүхдийн хөгжлийн тулгамдсан асуудал тодорхойлох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хэсгийн ахлагчийн үүрэг оролцоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлтэй ажиллах зэрэг лекц орж, багаар ажиллуулж байгаа юм.
Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР