“Монголоо сонсъё” аян Баянзүрх дүүрэгт өрнөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

“Монголоо сонсъё” аян Баянзүрх дүүрэгт өрнөж эхэллээ

“Монголоо сонсъё” аян Баянзүрх дүүрэгт өрнөж эхэллээ

Ардчилсан нам нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнөөдөр “Монголоо сонсъё” аяныхаа нээлтийг хийлээ. Жанжин клубт зохион байгуулсан энэхүү уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, дүүргийн АН-ын дарга П.Нүрзэд зэрэг удирдах албан тушаалтнууд оролцов.

АН-ын өнгөрсөн сараас эхлэн ард иргэдтэйгээ тулж ажиллах, тэдний амьдрал ахуйд тулгарч буй асуудлуудыг шийдэхийн тулд “Монголоо сонсъё” аяныг орон даяар зохион байгуулж эхэлсэн билээ.

“Монголоо сонсъё” аяны нээлтийн үеэр тус дүүргийн АН-ын хорооны дарга П.Нүрзэд: “Монголоо сонсъё” аяны хүрээнд зохион байгуулж буй уулзалтад хүрэлцэн ирсэн Баянзүрх дүүргийн 53, 54 дүгээр тойргийн иргэд, сонгогчид болон АН-ын гишүүд, дэмжигчид та бүхэндээ баярлалаа. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн энэхүү аяны хүрээнд манай намын Үндэсний бодлогын хорооны гишүүд Монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд ажиллаж байгаа. Энэ аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Тэгээд  тайлангаа нэгтгэж, ҮБХ-ны хурлаар хэлэлцэх юм. Мөн Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг аяны хүрээнд орон даяар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Намын анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт уялдаа, холбоотой ажиллах, боловсон хүчнээ чадавхжуулах, өнөөгийн эрх баригчдын хийж, хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ард түмний саналыг сонсож байгаа. Энэ бол АН-ын гишүүд, дэмжигчдийн дунд зохион байгуулж байгаа ажил биш, Монголын ард түмнийг хамрах үндэсний хэмжээний аян учир иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой гэж Баянзүрх дүүргийн АН-ын  хорооны даргын хувьд уриалж байна” гэв.

АН “Монголоо сонсъё” аяныг Баянзүрх дүүрэгт 7 хоногийн  турш өрнүүлж, иргэдийн санал бодлыг сонсох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж