
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд нийт 90 бөх зодоглож байна. С.Ням-Очирын тухайд С хэсэгт сугалаа таарсан бөгөөд дөнгөж сая эхний барилдаанаа Босния-Герцогевиний бөх Митар Мрдичтэй хийж, цэвэр яллаа. Тэрбээр торгуулиар юүко үнэлгээ алдаад байсан ч барилдааны төгсгөл үед идэвхтэй байж, юүко үнэлгээ авч, улмаар 10 секунд дутуу байхад цэвэр яллаа. С.Ням-Очир дараагийн барилдаанаа Молдавын бөх Марсель Трудовтой хийнэ.
Мөн энэ жинд өрсөлдөж буй Г.Одбаяр А хэсэгт багтсан бөгөөд тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын бөхтэй барилдах юм.
С.Цэлмэг