Дахин болон нөхөн сонгуулийн зардлыг орон нутаг даана

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Дахин болон нөхөн сонгуулийн зардлыг орон нутаг даана

Энэ сарын 24-ний өдөр нөхөн болон дахин сонгууль явагдана. Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудасны загвар, тоо хэмжээг баталжээ. Түүнчлэн сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар хэлэлцсэн байна. Дахин болон нөхөн сонгуулийн зардлыг тухайн аймаг, орон нутгийн төсвөөс гаргах гэнэ.  Нийтдээ 22 төлөөлөгч нас барж, гурван төлөөлөгч өөрийн хүсэлтээр, нэг хүн гэмт хэрэгт холбогдож, 31 хүн төрийн албанд томилогдсоны улмаас нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулж байгаа аж. Сумын ИТХ-ын нөхөн сонгууль 11 аймгийн 24 сумын 29 тойрогт болох бол аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль хоёр аймгийн хоёр аймагт дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Харин сумын ИТХ-ын дахин сонгуульд гурван сумын дөрвөн тойрогт 22 нэр дэвшигч өрсөлдөж байгааг СЕХ-ноос мэдээллээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж