Трамп, Ким нарын уулзалтыг 3000 гаруй сэтгүүлч сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Трамп Кимийн дээд хэмжээний уулзалт

Трамп, Ким нарын уулзалтыг 3000 гаруй сэтгүүлч сурвалжилж байна

Трамп, Ким нарын уулзалтыг 3000 гаруй сэтгүүлч сурвалжилж байна

‘NEWS’ агентлагийн сэтгүүлч Э.Уранцэцэг албан ёсны эрхтэйгээр Сингапураас мэдээлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалтын талаарх албан ёсны сурвалжлагыг ‘News’ агентлагаас уншина уу.


Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт маргааш /2018.06.12/ өглөө 09.00 цагт Сентоза арлын Капелла зочид буудалд эхэлнэ. Уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж Сингапурын Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн яамнаас мэдэгдэж байна. 

Хоёр улсын төрийн тэргүүн нар өчигдөр орой /2018.06.10/ Сингапур улсад хүрэлцэн ирсэн. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд өчигдөр Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтэй уулзсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр 11.00 цагт Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтэй уулзана. 

Энэхүү дээд хэмжээний түүхэн уулзалтыг дэлхийн 14 орны 3000 гаруй сэтгүүлч сурвалжилж байна. Сингапурын Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн яамнаас NEWS агентлагт энэхүү дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах эрхийг олгосон юм. Бид мэдээллийн цаг алдахгүй шуурхай мэдээлэх болно. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж