Ким Жон Уны дүү айлчлалд багтжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Трамп Кимийн дээд хэмжээний уулзалт

Ким Жон Уны дүү айлчлалд багтжээ

Ким Жон Уны дүү айлчлалд багтжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хийх түүхэн дээд хэмжээний уулзалт маргааш Сингапурт болно.

Удирдагч Ким Жон Ун төрийн өндөр албан тушаалтнуудын хамт Сингапурт ирсэн. Тэгвэл түүний айлчлалд дүү Ким Ёо Жон багтсан байна. Түүнийг Сингапурт ирснийг Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Хоёр Солонгосын тэргүүн нарын дөрөвдүгээр сарын 27-д Панмунжомд болсон уулзалтад Ким Ёо Жон оролцсон юм. Түүний хувьд өнгөрөгч хоёрдугаар сард Пёнчан хотод болсон өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцож, ах Ким Жон Уны мэндчилгээг дамжуулсан.

Сингапурт Ким Ёо Жоноос гадна Хойд Солонгосын төрийн өндөр албан тушаалтнууд ирээд байна. Мөн удирдагч Ким Жон Уны хамгаалагчид ч иржээ.

Сингапур улс Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хийх түүхэн дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд бэлтгэжээ. Олон улсын хэвлэл мэдээллийнхэн болон NEWS.mn онцгой эрхтэйгээр ажиллаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж