Гудамжны гэрэл зурагчдын гарт байсан дөрвөн шар шувууг суллав

Хуучирсан мэдээ: 2018.06.10-нд нийтлэгдсэн

Гудамжны гэрэл зурагчдын гарт байсан дөрвөн шар шувууг суллав

Гудамжны гэрэл зурагчдын гарт байсан дөрвөн шар шувууг суллав

Москва хотын гудамжинд ажилладаг гэрэл зурагчдын гарт байсан дөрвөн шар шувууг суллан авлаа хэмээн Москва хотын Байгаль ашиглалтын алба Пүрэв гаригт /2018.06.07 мэдээллээ.

Москва хотын захиргааны ажиллуулдаг Шуурхай дуудлагын утсанд иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шувуудыг суллажээ. Камергерскийн гудманд байгаа гэрэл зурагчид шувуудыг ашиглан хүмүүсийн зургийг авах үйлчилгээ үзүүлж байна гэсэн гомдол иржээ.

Гомдлын дагуу байгаль орчны байцаагчид очиж шалгахад шувуудыг хууль бусаар барьсан нь илэрсэн байна. Шар шувуу нь олон улсын конвенциор зөвшөөрөлгүй барихыг хориглосон амьтны тоонд ордог шувуу юм.

Шар шувуудыг зэрлэг амьтдыг хамгаалах төвд шилжүүлэн өгсөн бөгөөд шувууд эрүүл байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж