ОХУ: Тамхины зах зээлийг өөр хуулиар зохицуулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2018.06.10-нд нийтлэгдсэн

ОХУ: Тамхины зах зээлийг өөр хуулиар зохицуулах ёстой гэв

ОХУ: Тамхины зах зээлийг өөр хуулиар зохицуулах ёстой гэв

Тамхины зах зээлтэй холбоотой асуудлыг тусдаа өөр хуулиар зохицуулж болно хэмээн ОХУ-ын Монополийн эсрэг албаны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Наталия Исаева хэллээ.

Утаат тамхины нөлөөллөөс ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, утаат тамхины хор хөнөөлийн тухай хуулийг ОХУ 2013 онд батлан гаргаж мөрдөж байгаа юм. Энэхүү хуулийг санаачлагч Эрүүл мэндийн яам байсан.

“Зарчмын шинжтэй санал хэлмээр байна. 2013 онд батлагдсан хууль бол тамхи татахтай тэмцэх тухай хууль юм. Тамхи татахтай тэмцэх, тамхины зах зээлийг зохицуулах гэдэг бол хоёр өөр ойлголт. Тиймээс тамхины зах зээлийг зохицуулах асуудлыг уг хуулиас салгаж, тусдаа хууль байх хэрэгтэй” хэмээн Наталия Исаева хэлсэн байна.

“Хориглоно гэдэг нэг хэрэг, эдийн засгийн харилцааг зохицуулах, тусгай зөшөөрөл олгох гэдэг бол өөр тоглоомын дүрмээр явагддаг. Энэ тухай бид ярилцаж байна” гэж тэр бас хэлжээ.

Аж үйлдвэр, худалдааны яам өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр никотин агуулсан бүтээгдэхүүний зохицуулалт, тамхи татахтай адилтгах төхөөрөмжтэй холбоотой харилцааг зохицуулах зэрэг хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэ дунд эдгээр бараа, бүтээгдэхүүний зах зээлийг зохицуулах хуулийн төсөл бас байгаа юм. Эдгээр хуулийн төслийг Монополийн эсрэг алба дэмжсэнийг Наталия Исаева хэлээд “учир нь эдгээрийг тамхины зах зээл гэж үзэж болохгүй” гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж