Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хийх түүхэн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сингапур улсад өнөөдөр /2018.06.10/ хүрэлцэн ирлээ. Удирдагч Ким орон нутгийн цагаар 15 цагийн үед Чанги нисэх онгоцны буудалд газардахад түүнийг Сингапур улсын Гадаад харилцааны сайд ноён Вивиан Балакришнан угтан авлаа.
Үдээс хойш удирдагч Ким Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзалт хийх юм. Харин хоёр төрийн тэргүүний албан яриа хэлэлцээ төлөвлөгдсөний дагуу Мягмар гаригт /2018.06.12/ эхэлнэ. Уулзалтын явцаас хамааран яриа хэлэлцээг хоёр өдөр үргэлжлүүлж магадгүйг АНУ-ын албаны хүмүүс мэдээлж байсан.
Мөн Ерөнхий сайд Ли Сингапур улс хоёр удирдагчийн төрийн дээд хэмжээний айлчлалыг зохион байгуулахаар гадаад улс орны зүгээс тавих хүсэлтийг нэгэн зэрэг ханган ажиллаж буй оргил үе тохиож байгааг онцолжээ. Мөн тэрбээр Сингапур улс төрийн айлчлалын зардалд ойролцоогоор 15 сая ам.доллар зарцуулахыг өнөөдөр хэвлэл мэдээллийн төвд хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Эх сурвалж: CNN
Welcomed Chairman Kim Jong Un, who has just arrived in Singapore. pic.twitter.com/ZLK4ouIejx
— Vivian Balakrishnan (@VivianBala) June 10, 2018