Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо баасан гаригт /2018.06.08/ төрийн тэргүүн нарыг Шарлевуа хотын үзэсгэлэнт байгаль дахь Мануар Рошель резортод угтан авсан юм. Үдээс хойш ‘Их долоо’-гийн удирдагчид эдийн засгийн өсөлт хөгжлийн асуудлыг хэлэлцэв. Үүний дараа тэд уламжлал ёсоор хамтарсан зураг татуулсан нь эхний өдрийн онцлох үйл явдлын нэг байлаа.
“Их долоо-гийн чуулга уулзалтын уур амьсгал АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас ихээхэн хамаарч байв. Учир нь, түүний “Америк нэн тэргүүнд” бодлого бусад гишүүн орнуудтай худалдааны ширүүхэн маргаан үүсгээд байгаа юм.
Тодруулбал, 280 их наяд ам.доллар буюу дэлхийн эдийн засгийн 62 хувийг төлөөлсөн орнуудын хувьд худалдааны талаар маш таагүй харьцаа бий болгох асуудал юм. Чуулганы хэвлэлийн бага хурдын үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ ч Д.Трамп үндэсний эрх ашигийг хамгаалсан бодлогоо хатуу баримталж, бусад түнш орнуудтай АНУ ямар нэг худалдааны алдагдалгүй ажиллах болно гэдгээ дахин дахин илэрхийлж байв.
Мөн “Их долоо’-гийн бүлэгт ОХУ байх нь зүйтэйг онцолж байв. ОХУ нэмэгдэж хуучнаараа “Их найм’-ын бүлэг чуулах нь илүү үр дүнтэй яриа хэлэлцээ өрнөх алхам болно гэж тэрбээр үзэж байгаагаа нуусангүй.
Хоёр дахь өдөр төрийн тэргүүн нар Жендерийн эрх тэгш байдлын зөвлөлдөх асуудлаар чуулсан. Түүний дараа үргэлжлэх “Уур амьсгалын өөрчлөлт, байгальд ээлтэй эрчим хүчний” яриа хэлэлцээнд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп оролцолгүйгээр чуулганыг өндөрлүүлсэн юм. Тэрбээр ирэх долоо хоногийн мягмар гаригт болох Энхийн хэлэлцээнд оролцохоор Сингапурыг зорьсон.
Энэ удаагийн уулзалт анхнаасаа 6+1 гэсэн харьцаагаар хуваагдах нь эхнээсээ тодорхой байсан, энэ янзаараа ч өрнөв. Чуулганы 40 гаруй жилийн түүхэнд хамгийн эв нэгдэл багатай уулзалт болж өнгөрснийг шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: BBC