Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Жэки Чан 1954 оны 4-р сарын 7-нд Хонконгд мэндэлсэн бөгөөд жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин юм. Тэрбээр авьяас чадвар шаардсан акробатын үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг өөртөө татаж чадсан нэгэн билээ. Тэрбээр Их Британийн Хонконгод Хятадын иргэний дайны үеэр Charles болон Lee-Lee chan нарын хүү болон мэндэлжээ.
Түүний аав тагнуулч, ээж нь хар тамхины наймаачин байсан гэдэг. Тэрбээр зургаан настай байхдаа аав, ээждээ хаягдсан харамсалтай түүхийг туулсан нэгэн. Жэки Чан сургуулийнхаа дотуур байранд сурч бие хамгаалах урлагаар хичээллэж, мөн дуулж сурчээ. Тийм ч сайн сурдаггүй бас хөдөлгөөнтэй хүүхэд байв. Нэгдүгээр ангийн шалгалтдаа унаж, муу сурснаасаа болж зодуулж ч байжээ.
Бүрэг ичимхий даруухан байсан тул түүнийг хүүхдүүд үргэлж дээрэлхдэг байв. Нэг өдөр шинээр ирсэн сурагч дээрэлхүүлэхэд нь түүнийг Жэки Чан хамгаалж тэр мөчөөс эхэлж өөрөө өөрийгөө хамгаалах ёстой гэдгийг Жэки Чан хатуу ойлгожээ.
Тэрбээр сургуулиа төгсөөд алдарт жүжигчин Bruce Lee-гийн кинонуудад орлон тоглогчоор ажиллаж эхэлсэн.Тэр үед Bruce Lee-г үнэн голоосоо биширдэг байлаа. Галзуу солиотой, үхэхээс ч айхгүй орлон тоглолтоороо тэрбээр олон танигдаж эхэлсэн юм.
Bruce Lee-г нас барсны дараа Жэки Чан тулаант кинонуудад өөрийн дүрээ бүтээж эхлэв. Гэвч бүгд бүтэлгүйтсэн нь Bruce Lee-гийн алдарт тулааны хэв маягийг дуурайж чадахгүй байсантай холбоотой байв. Ингээд Жэки Чан шантарч, бууж өгөхдөө Австралид очиж барилгын компанид ажилд оржээ. Гэхдээ тэр мөрөөдлөө орхиогүй.
“Нөхцөл байдалдаа тааруулж амьдрах биш, чи өөрөө нөхцөл байдлыг бий болгох ёстой” гэдгийг ойлгож тулаант киног шинэ хэв маягаар буюу хошин хэлбэрээр хийж эхэлсэн юм.
Улмаар хоёр жилийн дараа гэхэд тэрбээр Азидаа хамгийн өндөр цалинтай жүжигчин болж чаджээ. Гэвч хүмүүс түүнийг сая ам.долларын ашигтай ажилладаг гэж эндүүрдэг байв. Тиймээс Жэки Чан гар буу, гар бөмбөг биедээ авч явж өөрийгөө дээрэмчдээс хамгаалдаг байжээ. Эцсийн дүнд анх кино хийж эхэлснээс хойш 34 жилийн дараа түүний тоглосон “Rumble in the Bronx” нэртэй кино нь Холливудад хит болсон юм. Тэр үед Жэки Чан 42 настай байлаа. Тэрбээр 50 жилийн турш 100 гаруй кино хийжээ.
Жэки Чан тулаант киноны үеэр биеийнхээ бүх ясыг дор хаяж нэг удаа хугалж байв. Хамгийн их аюултай үзэгдлийг орлон тоглогчгүй гүйцэтгэснээрээ дэлхийн рекордыг тэр эзэмшдэг. Нэг удаа онгоцноос үсэрч агаарын бөмбөлөг дээр газардаж байв.
Тэр долоон хэлээр ярьдаг. Мөн дуулах дуртай, 20 гаруй цомог гаргасан.
Жэки Чан хоёр л зүйлээс айдаг. Нэг нь хурц үзүүртэй зүйл, нөгөө нь олны өмнө ярих. Энэ бол түүний түүх.
Э.ЖОНОН