Сэтгүүлч Г.Алтантүрүүгийн санаачилсан “Танайд хоноё” нэвтрүүлэг гарсан цагаасаа үзэгчдийн таашаалд нийцэж, телевизийн сайн уран бүтээл болж чадсан билээ. Тэрбээр энэхүү нэвтрүүлгээ “бренд” болгосон шигээ өөрийгөө ч “Танайд хоноё”-гийн Алтантүрүү хэмээн нэршүүлж чадсан.
Тэгвэл өнөө орой гарах шинэ дугаартаа хөтлөгч Г.Алтантүрүү тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн аяллын замд нь очиж майханд нь хоносон байна. Сүүлийн үед тэмээчин бүсгүй Н.Байгалмаатай холбоотой үнэн, худал нь үл мэдэгдэх бүх мэдээллийн хариултыг тус нэвтрүүлгээс үзэх боломжтой аж.
“Танайд хоноё” нэвтрүүлэг орой 21:20 цагт гарах юм байна.
Э.ЖОНОН