2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Оросын Холбооны Улсад /2018.06.14-2018.07.15-ны хооронд/ зохион байгуулагдах болсонтой холбоотойгоор тус улсын Холбооны гаалийн алба ДГБ-ын дэмжилгээр “Goalkeeper” буюу хаалгач ажиллагааг зохион байгуулж байна. Энэ ажиллагаанд манай гаалийн байгууллага оролцож байна.
Хуурамч бараа, оюуны өмчийн зөрчил хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлөх болсонтой холбоотойгоор дээрх ажиллагааг эхлүүлжээ.
Карго буюу ачаанд хийх тусгай ажиллагаа гуравдугаар сарын 5-наас 23-ны хооронд болсон бол зорчигчийн хяналт зургаадугаар сарын 1-31-ний хооронд явагдана. Энэ ажиллагаа нь ОХУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн 10 мянган еврогоос дээш үнэ шингэсэн бараа, 10 мянган ам доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө болон валютын үнэт зүйлс, 2000 ширхэгээс илүү янжуур тамхи, CITE-н конвенцид хамаарах эд зүйлс, соёлын үнэт зүйлс, зэвсэг, тэсрэх дэлбэрэх бодис, оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бараа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар бодис, хориглосон хязгаарласан бараатай холбоотой зөрчилийн хууль бус үйлдэлтэй тэмцэх зорилготой юм.
Эх сурвалж: ГЕГ