Сингапур улс хамгийн урт шууд нислэг үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.10-нд нийтлэгдсэн

Сингапур улс хамгийн урт шууд нислэг үйлдэнэ

Сингапур улс хамгийн урт шууд нислэг үйлдэнэ

‘Сингапур Эйрлайнс’ компани дэлхийн хамгийн урт шууд нийслэг үйлдэж,уг салбарт тэргүүлэгч Арабын Катар Эйрвэйс компанийг ардаа орхилоо.

Сингапур Эйрлайнс компани 2004-2013 онуудад Нью-Йорк хот руу шууд нислэг үйлдэж байсан ч газрын тосны үнэ өссөнтэй холбогдон их хэмжээний шатахуун зарцуулдаг агаарын хөлөг онгоцоор нислэг үйлдэхээ түдгэлзүүлээд байсан юм. Улмаар зорчигчийн тээврийн А350 хөлөг онгоцонд нэмэлт 24 мянган литр шатахуун тээвэрлэдэг болсноор агаарт удаан хөөрөх боломжтой болжээ.   

Катар Эйрвэйс компани нь Шинэ Зеландийн Оакланд хотоос Катарын нийслэл Доха хот руу 17.5 цагийн шууд нислэг үйлдэн эхний эгнээнд жагсаж байсан юм. Харин 2018 оны аравдугаар сараас зорчигчид Сингапураас АНУ-ын агаарын тээврийн гол төв болсон Нью Жерси муж руу 19 цагийн шууд нислэгээр зорчиж эхлэх юм байна.

А350 хөлгийн кабиныг илүү ая тухтай байлгах үүднээс зорчигчдын цагийн зөрүүг бууруулах тусгай гэрэлтүүлэг суурилуулсан зэргээр ялгарч байгаа аж. Сингапур Эйрлайнс компанийн уг нислэгийн суудал зөвхөн бизнес болон нэгдүгээр зэрэглэлийн ангилалд зориулагджээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж