Г.Жамбалдорж цэргийн арслан цол хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.06.10-нд нийтлэгдсэн

Г.Жамбалдорж цэргийн арслан цол хүртэв

Г.Жамбалдорж цэргийн арслан цол хүртэв

Улсын их баяр наадмын өмнө болдог нэгэн барилдаан бол Бүх цэргийн наадмын барилдаан байдаг. Жил бүрийн зургадугаар сард болдог уг барилдаан өчигдөр /2018.06.09/ Батлан хамгаалахын “Алдар” спорт хорооны зааланд боллоо. Барилдаанд  ‘Алдар’, ‘Хүч’, ‘Сүлд’, ‘Эрч’, ‘Аврагч’, ‘Соёмбо’ спорт хорооны хүчтэн 256 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат аймгийн начин Ганзоригийн Жамбалдорж түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ. Булган аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүрлэж чимэг нэмэв. Түүний хувьд гурав дахь удаагаа аймаг цэргийн наадамд үзүүрлэж байна. Их шөвөгт аймгийн арслан Б.Суманчулуун, аймгийн начин Т.Дүгэрдорж нар үлдлээ.

Энэ жилийн Бүх цэргийн наадам Бөхийн холбооны маргаантай асуудлаас болж Бөхийн өргөөнд болоогүй юм. Тиймээс Батлан хамгаалах яамныхан өөрийн спорт зааландаа зохион байгуулжээ. 

Улсын цолгүй бөхчүүдийн наадмын өмнөх хамгийн том сорилгод өнгөрсөн жил Баянхонгор аймгийн харьяат цэргийн арслан Б.Хишигбаатар түрүүлж, хурц арслан чимэг хүртэн тухайн жилдээ улсын цолон хүрч байсан юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж