Форумыг цуцалсанд Кремль таагүй байна

Хуучирсан мэдээ: 2018.06.09-нд нийтлэгдсэн

Форумыг цуцалсанд Кремль таагүй байна

Форумыг цуцалсанд Кремль таагүй байна

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Ерөнхийлөгчид хандан захидал илгээжээ.

ОХУ-ын Санкт-петербург хотноо өнгөрсөн тавдугаар сард Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт товлогдож, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохоор бэлтгэлээ хангасан ч гэнэт цуцалсан юм. Цуцалсан шалтгааныг нь хэвлэлүүд хойд хөрштэй холбон тайлбарласан. 

Гэвч Элчин сайд Б.Дэлгэрмаагийн захидалд өгүүлснээр Ерөнхий сайд форумд оролцохгүй болж, цуцлагдсанд Оросын тал тааламжгүй хандаж буйг тодотгожээ.

Мөн ОХУ дахь Монголын Элчин сайдын яам Петербургийн эдийн засгийн форумд Монгол Улс оролцох бүхий л бэлтгэлийг хангаад байсан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхуулахаар тохирч, бэлтгэл бүрэн хангасан аж.

ОХУ-ын талаас ч Монгол Улсыг энэхүү форумд оролцуулах боломжоор хангаж, хөнгөлөлт дэмжлэг үзүүлсэн юм байна. Тухайлбал, Монгол Улсын төлөөлөгч нарт зориулсан уулзалтын өрөөний төлбөр 4,5 сая рублээс чөлөөлж үнэ төлбөргүй болгосноос гадна Монголын 51 төлөөлөгчид зориулсан бэйжийн үнийг /Нэг төлөөлөгч 4500 ам.доллар/ бүрэн чөлөөлсөн байжээ.

Элчин сайд Б.Дэлгэрмаа энэхүү захидалдаа Монгол Улсын гадаад бодлогод нэн тэргүүнд тавигддаг ОХУ, энэ улсад зохиогдох олон улсын форум, арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын хэмжээнд оролцох, эс оролцох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, холбогдох шийдвэр чиглэлийг ирүүлж байх нь зүйтэй болов уу гэжээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж