Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр зургадугаар сарын 11-н буюу ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн бороо орох нь. Тодруулбал, зургадугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Салхи 11,12-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Халх, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүхэн байна.