ШХАБ-ын гишүүн орнууд аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2018.06.09-нд нийтлэгдсэн

ШХАБ-ын гишүүн орнууд аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурна

ШХАБ-ын гишүүн орнууд аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурна

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Хятадын Шаньдун мужийн Шиндао хотод эхэлж байна. 18 дахь удаагийн тус уулзалт нь ШХАБ-д Энэтхэг болон Пакистан улс нэгдэн орсноос хойших анхны уулзалт болж байна.

Дээд хэмжээний уулзалт 9,10-ны өдрүүдэд үргэлжилж, ШХАБ-ын гишүүн орнуудаас гадна ажиглагч, түнш орнуудын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцаа, бүс нутаг хийгээд олон улсын асуудлаар санал бодлоо солилцох боломжтой юм. Одоогийн байдлаар ШХАБ-ын гишүүн орон нь Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан бол Беларусь, Афганистан, Иран болон Монгол улс нь ажиглагч орны статустай юм.

Үүнээс гадна Армени, Шри Ланка, Непал, Камбож, Турк болон Азербайжан улсууд нь ШХАБ-ын яриа хэлэлцээний асуудлаархи түнш орнууд юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалтанд оролцохоор Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Чиндаог зорьсон юм.

Маргааш буюу ням гаригт /2018.06.10/ ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан болох бөгөөд энэ үеэр тус байгууллагын ойрын жилүүдийн хөгжлийн чиг хандлагуудыг тодорхойлох олон тооны баримт бичигт гарын үсэг зурах аж. Уулзалтын үеэр талууд ШХАБ-ын үйл ажиллагааг сайжруулах эдийн засаг, худалдаа, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна аялал жуулчлалын салбарыг илүүтэй хөгжүүлэх 2019-2020 оны хамтарсан тайланд гарын үсэг зурна гэжээ.

эх сурвалж: china daliy 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж