Жил гаруйн өмнө Нүхтийн аман дахь айлуудын гэрт хулгайч нэвтэрч, алтан бурхан, үнэт эдлэлийг нь хулгайлсан хэрэг гарч байсан аж.
Эд зүйлээ алдсан алдсан зургаан айлын хоёр нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт”-ын Л.Чинбат нарынх байсан гэнэ.
Тэгвэл цагдаагийнхан хулгайч нарыг илрүүлж, шүүх хурал энэ сарын 7-нд болж, энэ хэргийг үйлдсэн БНСУ-ын иргэн П-д долоон жил, хамсаж хэрэг үйлдсэн Монгол Улсын нэр бүхий иргэнд 5 жилийн ял оноожээ.
Н.ГАН