Дэлхийн II дайны үед Японы армийн цэргүүдийн ‘алжаалыг тайлж’, бэлгийн боолчлолд өртөн хохирсон Солонгос охид, эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан ‘Энх тайвны билэгдэл’ нэртэй хөшөөг АНУ-ын Вашингтон мужийн Капитол Буйлдинг-т байршуулжээ. Дайны жилүүдэд зовлон амссан Солонгос охид, эмэгтэйчүүдийг дурсан санах зорилгоор бүтээгдсэн энэхүү хөшөөг өнгөрсөн аравдугаар сард Солонгос, Америкийн өв уламжлалын музейд анх байршуулж байгаад Капитол Буйлдинг рүү нүүлгээд байна.
Энэ үйл ажиллагаа нь дахин ийм бусармаг явдал дахин бүү давтагдаасай гэсэн зорилго агуулж буй юм. Дайны үед Япон цэргүүдийн зугааг хангах зорилготой 200.000 гаруй охид, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дайн дуусахад 200 мянган эмэгтэйчүүдээс дөрөвний нэг нь буюу 50 мянган эмэгтэйчүүд л амьд үлдсэн гэсэн тоо бий. Тухайн үед солонгосчууд, япончуудын эрхшээлд байсан учир эс хүссэн ч эмэгтэйчүүд нь бэлгийн боолчлолд өртөхөөс өөр сонголт байгаагүй юм.