Дэлхийн сонин содон хөшөө, дурсгалууд

Хуучирсан мэдээ: 2018.06.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн сонин содон хөшөө, дурсгалууд

Дэлхийн сонин содон хөшөө, дурсгалууд

Дэлхий дээр сонин содон хүний анхаарал татах уран баримал, хөшөө дурсгалт газрууд олон байдаг. Египетийн пирамид, Таж махал, Цагаан хэрэм гээд бүгд  л хүний оюун ухаанаас урган гарч, хүний гараар бүтээгдсэн байдаг. Юугаар хийгдсэн нь нэг их хамаагүй ч яаж бүтсэн нь, яагаад ийм хөшөө хийсэн нь сонирхол төрүүлмээр. Магадгүй уран бүтээлчид ийм л ер бусын зүйлийг хийхийг хүсдэг байх.

Аяллаар явах үедээ эдгээр хөшөөнүүдтэй тааралдвал зургаа авхуулахаа мартав аа.

Урвуугаа харсан Чарлес Ла Тробе  (Австрали)

Австралийн Мельбурн хотод орших энэхүү сонирхолтой хөшөө өнөөгийн Австрали улсад хүн амынхаа тоогоор хоёрт ордог Виктория мужийн амбан захирагч асан Charles La Trobe-ын хүндэтгэлд зориулагдан бүтээгдсэн хөшөө юм. Харин яагаад тухайн үед эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, гудамжнуудыг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн амбан захирагчийн хөшөөний толгойг уруу нь харуулан бүтээсний учрыг хэн ч мэддэггүй байна.

Усан оргилуур (Лондон хот, Их Британи)

Модоор сийлж хийсэн бөөлжиж буй хүний толгойг дүрсэлж байна.

Чөтгөрийн эргүүлэг (Канада)

АНУ-ын алдарт уран барималч, гэрэл зурагчин Деннис Оппенхеймийн барьсан хөшөө. Канадын Калгары мужийн Рамшид байдаг

Гэрлэн дохио (Лондон хот, Их Британи)

Уран бүтээлч Пиерре Вивантын энэхүү нь хөшөө нь нийт 75 гэрлэн дохионоос бүрдсэн модыг дүрсэлдэг байна. Канарын сувгийг тойрсон эрчим хүчний бүтцийг харуулснаараа онцлогтой болж чадсан.

Гавлын ясан хөшөө (Прага хот, Чех)

Ухамсрын урсгал” болон экзистенциализмийг гаргаж ирсэн Кафкагын дэвшүүлсэн үзэл санаанаас урган гарсан бүтээл.

Морь харж буй эрчүүд (Прага хот, Чех)

Морь харж буй хоёр эрэгтэй хүнийг  дүрсэлсэн энэхүү  хүрэл баримал Чехийн алдартай хөшөөнүүдийн нэг.  Зогсож буй хүрээлсэн хэсэг нь Чех улсын газрын зургийг илтгэдэг байна.

Алиалагчийн багтай балетчин эмэгтэй (Лос Анжелес, АНУ)

Сүйн бөгж (Ванкувер, Канада)

Мөн л Деннис Оппенхеймийн бүтээл.  Нуурын эрэгт орших энэ хөшөөний хажууд олон ч хосууд сүй тавьсан гэдэг.

‘Үхэн үхтлээ хайрлая’ хөшөө (Нонг Кай, Тайланд)

Дэлхийгээс дээш  18000 км-т Würsa (Франц)

Францын Парис хотноо орших хошуун дээрээ тогтогч зааны хөшөө. “Дэлхийгээс 18.000 км-ийн алсад” хэмээх хошуун дээрээ тэнцэн зогсож байгаа зааныг Вурша хэмээн нэрлэдэг гэдэг. Алдарт уран барималч Daniel Firman шинжлэх ухааны тооцооллын үндсэн дээр бүтээсэн энэхүү өвөрмөц бүтээлийг үзэж сонирхохоор жуулчид их цугладаг. Тэрээр үргэлж л ер бусын сонин бүтээл туурвихыг маш их хүсдэг нэгэн байж.

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж