Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д эхлэхэд тав хоногийн хугацаа үлдлээ. Дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөхөөс хамгийн түрүүнд Ираны шигшээ баг ирсэн. Тэгвэл өчигдөр Испаний шигшээ баг Москва хотод ирлээ.
Энэ удаагийн “Алтан цом”-ыг хүртэх шилдэг багийн нэг бол Испаний шигшээ баг юм. Тэд энэ удаа “В” хэсэгт Португаль, Морокко, Ираны багтай багтсан.
Испани хэсгийн эхний тоглолтоо Сочи хотод Португалийн багтай зургадугаар сарын 15-д хийх бол удаах тоглолтоо Казанид Ираны багтай хийх юм байна. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 25-д Мороккогийн шигшээ багтай хийнэ.
Испаний шигшээ баг 2010 онд болсон ДАШТ-д түрүүлж байсан юм.