Жүдо бөхийн Зүүн Азийн АШТ Спортын төв ордонд болно

Хуучирсан мэдээ: 2018.06.09-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн Зүүн Азийн АШТ Спортын төв ордонд болно

Жүдо бөхийн Зүүн Азийн АШТ Спортын төв ордонд болно

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ. Насанд хүрэгчдийн ангилалд ганцаарчилсан болон багийн төрлөөр болж буй тус тэмцээнд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, БНАСАУ, Тайвань, Макао, Хонконг гэсэн орнууд оролцож байна.

Тэмцээнд оролцож буй БНСУ, БНАСАУ багийн төрлөөр нэгдсэн баг болон оролцохоор болсон бөгөөд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан билээ.

БНСУ болон БНАСАУ-ын жүдо бөхийн баг тамирчид нэг далбаан дор жагсан оролцох болсон нь хоёр Солонгос зуны спортын төрөлд нэгдсэн баг илгээж байгаа анхны тохиолдол болж байна. Хамгийн сонирхолтой нь “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд нэгдэж орсон хоёр Солонгос манай улсад болох жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэгдсэн багаа илгээж байгаа нь олон улсад анхаарал татаж байгаа юм.

Спортын төв ордонд болох тэмцээн өнөөдөр ганцаарчилсан төрлөөр эхлэх бол маргааш багийн төрлөөр өндөрлөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж