Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээгээр Улаанбаатар хотод , өдөртөө 26-28 градус дулаан байна. Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр байна.
Баруун аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.