Д.Гантулга: Улстөрийн зорилго агуулж байгаад харамсч байна

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Д.Гантулга: Улстөрийн зорилго агуулж байгаад харамсч байна

Д.Гантулга: Улстөрийн зорилго агуулж байгаад харамсч байна

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга ингэж ярилаа.


-Юуны өмнө тодорхой зохион байгуулалттай, улс төрийн захиалгат ай, захиалагчтай үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг дахин хэлье. Сүүлийн 11 сарын хугацаанд мөнгө төгрөг авсан, нэхсэн, зохион байгуулсан олон үйл ажиллагаа явлаа. Үүнтэй холбоотой гомдол, саналуудыг Прокурорын байгууллага, хууль хяналтын байгууллагад гаргасан. Харамсалтай нь эдгээрээс нэг ч асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгсөнгүй. Шийдэж өгөхөөс татгалзсан. Тайлбар нь “АТГ энэ асуудлыг шалгаж байгаа учраас цагдаад ханд. Цагдаагийн байгууллагад хандахаар АТГ-т ханд гэдэг. Шүүх шинжилгээний байгууллагууд 3-4 удаа янз бүрийн дүгнэлт гаргасан.  Энэ болгоноос зөвхөн намайг буруутгах бололцоотой бүхнийг авч өнөөдрийн энэ хавтаст хэрэгт хийлээ. Маш харамсалтай байна. Энэ асуудал бол гэмт хэрэг. Гэхдээ энэ гэмт хэрэг бол Д.Гантулгыг зохион байгуулалттайгаар нэр төр, алдар хүндэд нь халдах, дээр нь зохион байгуулалттайгаар заналхийлэх, дарамтлах үйл ажиллагаа явагдсан. Энэ бүхнийг би нотлохын тулд аль болох мэдээлэл, баримтуудыг гаргаж өдий хүртэл явсан. Цаашид хууль, хяналтын байгууллагуудыг үргэлжлүүлэн шалгуулж үнэн мөнийг тогтоолгоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж