Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд болж байгаа хоёр улсын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг өнөөдөр үзэж сонирхлоо.
Уг үзүүлэх тоглолт, нөхөрсөг тэмцээнд Монгол, ОХУ-ын 16 залуу жүдоч оролцсон юм. Сүхбаатарын талбайд болсон уг нөхөрсөг барилдаан, үзүүлэх тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин болон албаны бусад хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтдаа үзэж сонирхлоо.
Эх сурвалж: president.mn