Ерөнхий сайд чопперчдыг тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд чопперчдыг тэргүүлнэ

Ерөнхий сайд чопперчдыг тэргүүлнэ

“Талын салхи-2018” олон улсын мото спортын наадмыг зохион байгуулагчид өнөөдөр /2018.06.08/ мэдээлэл хийлээ. Тус наадам маргааш Сүхбаатарын талбайд эхлэх юм. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг наадмыг тэргүүлнэ гэдгийг мэдэгдэв.

Түүнчлэн наадамд ОХУ-аас 50, БНХАУ-аас 50, Монголоос 350 гаруй, ӨМӨЗО, Франц, Германы нийт 790 мото спортын тамирчин оролцох юм байна. Тэд Сүхбаатарын талбайгаас Тэрэлж дэх “Мондэ” амралтын газар руу хөдлөх юм байна.

Түүнчлэн ‘Мондэ’ амралтын газарт байрлах мото наадмын талбайд 300-400 мотоциклийн үзэсгэлэн гарах бөгөөд Харанга, Хурд, Нисванис, Ice Top, реппер Big Gee, NMN зэрэг хамтлаг дуучдын тоглолт, уран нугаралт, циркийн үзүүлбэр болох юм байна. Мөн наадмыг Ерөнхий сайдын ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын оролцоотой зохион байгуулж байгаа юм.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж