Сингапурт Трамп-Кимийн нэрийн хоол эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Сингапурт Трамп-Кимийн нэрийн хоол эрэлттэй байна

Сингапурт Трамп-Кимийн нэрийн хоол эрэлттэй байна

Сингапур улсад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт ирэх зургадугаар сарын 12-нд болох гэж байгаатай холбоотойгоор хоёр удирдагчийн зурагтай цамц, шуудангийн картаас гадна Сингапурын гудамж, дэлгүүр, хоолны газар, ресторанууд үзвэр үйлчилгээний газрууд нь хоёр удирдагчтай холбоотой сонирхолтой хоолны цэс гаргаж хүмүүсийн анхаарлыг татах маркетинг боловсруулж, ёстой л Сингапур даяар Трамп-Кимээр амьсгалж байна гэхэд болно. 

‘Трамп’ нэртэй уух зүйлст кола, америк виски, шар айраг зэргийг сонгож болох бол ‘Ким’ нэртэй цэсэнд сөжү, цагаан будааны архи гэх мэт багтана. Хоолны тухайд шарсан үхрийн мах, халуун ногоотой амтлагчууд, кимчи зэргийг сонгож болохоос гадна будаа, загас, тахианы мах, халуун ногоо гэх мэт Америк, Солонгосын шинж чанарыг харуулсан хоолнуудаас сонгож болох юм. Будаа, шарсан үхрийн мах, кимчи зэргээс бүрдсэн ‘Трамп-Ким’ нэртэй хоол хамгийн их эрэлттэй байгаа аж. 

эх сурвалж: inquirer.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж