АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинг ерөнхийлөгчийн албан тушаалд дахин томилогдоход баяр хүргэж гуравдугаар сарын 20-нд утсаар ярихдаа түүнийг Цагаан ордонд урьж байсан. Үүний дараагаар Цагаан ордноос уулзалт зохион байгуулах талаар хэлэлцээ эхлүүлснийг мэдэгдсэн ч уулзалтын тов тодорхой бус байсан.
Тэгвэл ерөнхийлөгч В.Путин мягмар гаригт Австри улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Австрийн канцлер Себастиан Курьзт ерөнхийлөгч Д.Трамптай хийх уулзалтыг Венад зохион байгуулах талаар санал тавьжээ. Канцлер Себастиан Курьз саналыг хүлээн авч хоёр орны төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээг явуулахад Вашингтонтой хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Гэвч одоогоор талууд уулзалттай холбоотой мэдэгдэл гаргаагүй байна.
Эх сурвалж: Спутник