Монгол Улс ургамал, амьтны генетик нөөцөө бусад оронтой хуваалцана

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Монгол Улс ургамал, амьтны генетик нөөцөө бусад оронтой хуваалцана

Монгол Улс ургамал, амьтны генетик нөөцөө бусад оронтой хуваалцана

Хүн төрөлхтний хэрэглэж байгаа хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, эм зэргийг генетик (ургамал, амьтан, бичил биетний удамшлын нэгжийг агуулсан материал) зүйлээс эсвэл түүнээс санаа авч үйлдвэрлэдэг аж. Энэ утгаараа генетик нь хүн төрөлхтний амин чухал хэрэглээ. Гэвч биологийн болон генетик нөөцөөр баялаг хэдий ч технологи төдийлөн хөгжөөгүй орон энэ баялгаа бусдад ашиглуулж, үр шимийг нь хүртэж чаддаггүй. Монгол орон нь эрс тэс уур амьсгалтай тул биологийн болон генетик өвөрмөц нөөцтэйд тооцогддог. 

Дээрх асуудлыг шийдвэрлэж, генетикийн нөөцөө ашиглуулж байгаа болон ашиглаж байгаа орон нь ашгийг тэгш шударгаар хүртэх, үүрэг хариуцлагыг тодорхойлон баталсан Нагояагийн протокол байдаг юм байна. Монгол Улс 2014 онд уг протоколын гишүүн болсноор Нагояагийн протоколыг хүлээн зөвшөөрсөн 97 дахь улс болжээ. Түүнчлэн протоколд нэгдсэн бүх улс зөвхөн хууль ёсны дагуу олж авсан генетик нөөцийг хэрэглэх, ашиглах, үр шимийг тэгш хүртэх ёстой тул зөрчил гарвал шийдтэл хүлээх үүрэгтэй аж.

Борлуулалтын орлогоос хоёроос доошгүй хувийг хангагч оронд өгдөг

“Биотехнологийн хөгжил ба генетикийн нөөцийн ашиглалт” сэдэвт хурал өнөөдөр /2018.06.08/ боллоо. Хурлаар Монгол Улс Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хууль, эрхзүйн орчныг бий болгох болон экосистемийн судалгаа, эдийн засагт оруулах тогтвортой хөгжлийн талаар ярилцлаа. Хуулийн дагуу генетик нөөцөөр бүтээгдэхүүн бий болгоод зах зээлд арилжаалж байгаа тохиолдолд борлуулалтын орлогоос хоёроос доошгүй хувийг хангагч орондоо өгдөг юм байна.

Генетик нөөцийг бусад оронд ашиглуулснаар нөөц нь хомсдох эрсдэлтэй. Хурлын үеэр энэ талаар төслийн ахлах зөвлөх Ж.Жаргалаас тодруулахад “Генетик нөөц нь шавхагддаг баялаг тул зах хязгааргүй ашиглавал хомсодно. Тиймээс бусад оронд биотехнолгийн аргаар түүнийг нөхөн сэргээж, эсийн аргаар үржүүлж, үрийг нь хадгалж, генийн банк байгуулдаг” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж