Америкийн дуучин Мэрайя Кэрригийн Мороккан, Монрое гэх ихэр хүүхдүүдтэй бөгөөд ихрүүд дөрөвдүгээр сард долоон нас хүрсэн юм. Тэгвэл дуучин лхагва гаригийн /2018.06.06/ үдэш Жимми Киммелийн шоунд орохдоо хүүхдүүдээ ipad-тай хэзээ ч ойр байлгахгүйгээр шийдсэн гэнэ.
Учир нь түүний хоёр ихрийн нэг долоон настай Мороккан онлайнаар таван мянган ам.долларын худалдан авалт хийсэн байжээ. Хүү нь эцэг эхдээ мэдэгдэлгүй нохой худалдан авснаа нуухыг хичээсэн ч тэд мэдэх нь гарцаагүй.
Дараа нь М.Керри болон ихрүүдийн эцэг Ник Каннон амазон сайтаар худалдан авсан хүүгийнхээ нохойг гэр бүлд нь хангалттай амьтан байгаа гэдэг шалтгаанаар буцаасан байна.
Эх сурвалж: People