А.Гантамир: Ж.Энхбаяр гишүүн ташаа мэдээлэл тараасан

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

А.Гантамир: Ж.Энхбаяр гишүүн ташаа мэдээлэл тараасан

А.Гантамир: Ж.Энхбаяр гишүүн ташаа мэдээлэл тараасан

Монголын Залуу Хуульчдын “Хос дэнс” клубын хуульч А.Гантамир  гадаадын иргэнд газар өмчлөх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд зааснаар газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид ‘иргэн’ гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж заасан байдаг тиймээс гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөх, эзэмших боломжгүй гэв.

Монгол Улсын Үндсэн хуульд газартай холбоотой  гурван ойлголт байдаг.  Газар өмчлөх, эзэмших болон  ашиглах юм. Газар өмчлөх, эзэмших тухай хууль нь Монгол Улсын  иргэн болон аж ахуй нэгжид хамааралтай. Газар ашиглах тухай хууль нь Монгол Улсад 183 хоногоос дээш амьдарсан гадаад иргэн болон харьяалалгүй хүнд зөвхөн ашиглуулж болох юм.

Хуульч А.Гантамир:

-Ж.Энхбаяр гишүүний дээрх яриа хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхнийг гадаадынхны гар хөл болж байгаа юм байна гэсэн ойлголт төрүүлсэн. Өнөөдөр нийгэмд хуулийн буруу ойлголт түгээснийхээ төлөө Ж.Энхбаяр гишүүн ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. Газрын тухай хуулиар газар өмчлөх, эзэмших эрх нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай. Харин ашиглах эрх нь гадны иргэнд л хамааралтай. Ямар тохиолдолд ашиглуулах вэ гэдгийг ч хуулиар нарийн зохицуулж өгсөн. Тодруулбал, Монгол Улсад байдаг буюу 183 хоногоос дээш хугацаанд амьдарч байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн зөвхөн гэр бүлийн, хамтын хэрэгцээний зориулалттай газрыг дуудлага худалдаагаар ашиглах боломжтой гэв.

Б. Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж