УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гшүүн болох УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар харьяалагддаг юм.
Хуралдааны дараа тус дэд хорооны дарга Ц.Нямдоржоос тодруулахад тэрбээр “ Нууц хуралдааны санал дүгнэлтийг УИХ-аар орох хүртэл нууцалдаг юм. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн. Энэхүү санал дүгнэлтээ байнгын хороо, чуулганаар танилцуулна. Тус асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусгах хуулийн заалттай” гэлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны үеэр орж мэдээлэл өгсөн юм.