Г.Сүндэрмаа: Надад их амттай ялалт болсон

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Г.Сүндэрмаа: Надад их амттай ялалт болсон

Г.Сүндэрмаа: Надад их амттай ялалт болсон

“Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр шатны дугаар ширүүхэн өрсөлдөөнтэй болж өрнөсөн. Учир нь энэ дугаарт шүүгч, оролцогч нарын нийлбэр оноогоор Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн, Г.Сүндэрмаа нар 34 оноогоор тэнцсэн юм. Ийн шоуны түүхэнд байгаагүй өрсөлдөөн дундаас Г.Сүндэрмаа ялагчаар тодорсон билээ.Түүний дүр хувиргалт болон дуу хоолой нь ялгахын аргагүй адилхан байсан хэмээн шүүгчид магтаж байсан юм.

Харин Г.Сүндэрмаа өөрийгөө ялагч болно гэж төсөөлөөгүй уйлж байгаа нь камерт тодхон үлдсэн. Тэрбээр шоуны дөрөв дэх ялагч болсон талаараа “Баззер маань ээлтэй байлаа. LP дуучны “Lost on you” дууг сонгосон. Урьд нь энэ уран бүтээлчийг мэддэггүй байсан.

Дүрээ судлаад үзсэн чинь надад “Lost on you” дуу  их таалагдсан, сонсоод л баймаар. Надад их амттай ялалт болсон. Учир нь Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн хоёртой оноо тэнцээд шүүгчдийн дахин сонголтоор ялсан. Би ганцаараа мундагтаа ялалт байгуулаагүй. LP-ийн дүрийг яг түүн шиг болгож өгсөн баг хамт олны маань бүгдийнх нь ялалт. Яг түүн шиг шоуны ард ажиллаж байгаа бүх хүмүүсийн сэтгэл, зүрх, хөдөлмөр нийлж би ялалт байгуулсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж