Трамп Ким Жон Уныг Цагаан ордонд урьж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Трамп Ким Жон Уныг Цагаан ордонд урьж магадгүй

Трамп Ким Жон Уныг Цагаан ордонд урьж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Сингапур дахь уулзалт амжилттай болбол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Цагаан ордонд урих бодолтой байгаа гэжээ. Мөн тэрбээр ‘Хойд Солонгостой энхийн гэрээ хийж Солонгосын дайныг эцэслэх гэрээ хийхэд амархан’ гэв. Түүнчлэн ‘Уулзалтад бэлдэх шаардлагагүй. Учир нь би маш сайн бэлтгэгдсэн хүн’ гэж  Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах үеэрээ хэлжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Вашингтонд Трамптай уулзсан нь хэд хэдэн шалтгаантай байсан юм. Хойд Солонгосчууд  тагнуулаа Япон хэл, соёлд сургах зорилгоор 1970-1980 онд 13 япон иргэдийг хулгайлсан гэдэг.  Абэ Хойд Солонгосын удирдагчтай нүүр тулан уулзаж, хулгайлагдсан иргэдийг нь нэн даруй буцаахыг шаардах хүсэлтэй буйгаа ерөнхийлөгч Трамтай хийсэн уулзалтынхаа үеэр илэрхийлжээ. Мөн энэ уулзалт үр дүнтэй болбол Япон, Хойд Солонгосын харилцаа хэвийн түвшинд хүрэх болно гэжээ. 

Трампын засаг захиргаа Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоохын тулд нөхөрсөг хэлэлцээр байгуулна гэсэн ч хойдууд үүнийг хүлээж авахгүй бол хатуу чанга дарамтыг Хойд Солонгост мэдрүүлнэ гэж мэдэгдсэн юм.

эх сурвалж: cnn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж