Ч.Гантулга: 100 айлын асуудал бол нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигтай холбоотой

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Ч.Гантулга: 100 айлын асуудал бол нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигтай холбоотой

Ч.Гантулга: 100 айлын асуудал бол нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигтай холбоотой

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж хэвшсэнээр 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж, даргаар нь НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгыг томилсон байдаг. 2018 оны 6 сарын 5-ны өдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айлын үйл ажиллагаатай газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь очиж танилцсан.

Тэгвэл 2018 оны 6 сарын 6-ны өдөр Eagle телевизийн хэлэлцүүлгийн нэвтрүүлгээр 100 айлыг нүүлгэх, тухайн орчмын хот төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулах, авто замыг өргөтгөх, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч. Гантулга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Д.Индра, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Ц.Тулга нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө.

100 айлыг нүүлгэх, тэр орчмын авто замыг өргөтгөх, хот тохижилтын төлөвлөгөөний дагуу тохижуулах нь асуудал нь тэнд ажиллаж байгаа барилгын материалын худалдаа эрхлэгчдийн эрх ашгийн асуудал төдий биш бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу нийслэлийн хөгжил, цаашлаад иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл, мөн зуслангийн чиглэлд зорчигчдын, товчхондоо нийт нийслэлчүүдийн эрх ашигтай холбоотой асуудал гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон зочид онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж