Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн салбарын цахим мэдээллийн нэгдсэн цогц систем боловсруулах, нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1527682432067

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;

– Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

– Зөвлөх хуулийн этгээд нь мэдээллийн технологи, програмчлалын чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;

– Байгууллагын танилцуулга;

– Харьяа Татвар, НДХэлтэс, Шүүхийн төрөлжсөн архив, ШШГЕГазрын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар өр төлбөргүй байх/;

– 2016, 2017 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан;

– Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажил, зөвлөх үйлчилгээний жагсаалт, түүнийг нотлох гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар;

– Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн танилцуулга, баг нь 6-аас доошгүй бүрэлдэхүүнтэй байх, удирдах, гүйцэтгэх ажилтны чадвар, туршлагын талаарх мэдээллийг мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар бусад нотлох баримтын хамт ирүүлэх;

  • Мэдүүлэг гаргагчийн багийн бүрэлдэхүүний 60% нь үндсэн ажилтан байх, тухайн компанийн ажилтан мөн эсэхийг нийгмийн даатгалын сүүлийн 6 сарын НД7, НД8 тайлан болон бусад нотлох баримтын хамт ирүүлэх;

  • Багийн голлох мэргэжилтнүүд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;

Сонирхсон этгээд зарлалтай холбоотой тодруулгыг 2018 оны 05-р сарын 31-ний өдрөөс 2018 оны 6-р сарын 11-ний өдрийн ажлын цагаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 6-р сарын 12-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. /Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно/

Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, Бага тойруу 3, ЗГ-ын 4-р байр,

Санхүүгийн зохицуулах хороо, 301 тоот

Хариуцсан ажилтан: Б.Жаргалцэцэг, Утас: 51-261276, 99018040

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж