Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо болох Цайз захын харуулын байр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 00:51 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 63 дугаар анги ээлжийн бүрэлдэхүүнээрээ ажиллаж галыг 30 минутад унтраасан байна. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй гэнэ.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад ‘Ирсэн дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид газар дээр нь очиход Цайз захын харуулын байр шатаж байсан. Албан хаагчид шуурхай ажиллаж галыг унтраасан. Галын улмаас хүн гэмтсэн, амь нас эрсдээгүй. Гал юунаас болж гарсныг тогтоохоор ажиллаж байна ” гэв.
Э.Бурам