Д.Трамп Их Долоогийн уулзалтад орох хүсэлгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Д.Трамп Их Долоогийн уулзалтад орох хүсэлгүй байна

Д.Трамп Их Долоогийн уулзалтад орох хүсэлгүй байна

Дэлхийн тэргүүлэх гүрний удирдагчдын “Их Долоогийн” уулзалт Канадын Квебек хотноо өнөөдөр /2018.06.08/ эхэлж байна. Гэтэл Цагаан ордноос өнөөдөр ерөнхийлөгч Д.Трампыг энэ жилийн “Их Долоогийн” уулзалтад оролцохгүй болсныг мэдэгдлээ. Францын ерөнхийлөгч Эмманүэл Макрон, Канадын ерөнхий сайд Жастин Трудау нарын цахим хуудсаар Д.Трампын эсрэг илэрхийлсэн байр суурь түүнийг хэлэлцээний ширээнд суухгүй байх шийдвэр гаргахад хүргэлээ. Ийнхүү “Их Долоо” бүлгийн уулзалт зургаан төрийн тэргүүнээр удирдуулан үргэлжлэх гэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг уулзалтын хоёр дахь өдрийн буюу бямба гаригт болох Уур амьсгал, байгаль орчны асуудлаар болох яриа хэлэлцээнд оролцохгүй юм байна. Гэхдээ Трамп энэ удаагийн уулзалтад өөрийнхөө оронд дэд Ерөнхийлөгч Майк Пэнсийг оролцуулж магадгүй гэсэн мэдээлэл гарч эхэллээ.

Мөн ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2018.06.07/ Японы ерөнхий сайд Шинзо Абег Цагаан ордонд хүлээн авч уулзсан. Төрийн тэргүүн нар Хойд Солонгостой хийх уулзалтад Японы илэрхийлэх байр суурийг авч хэлэлцсэн юм. Ерөнхийлөгч Д.Трампт алгасаж болохгүй ганц уулзалт үлдсэн нь Сингапурт хийх энхийн яриа хэлэлцээ л боллоо.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж