Популист Дуг Фордын нам Онтариогийн сонгуульд ялалт байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Популист Дуг Фордын нам Онтариогийн сонгуульд ялалт байгуулжээ

Популист Дуг Фордын нам Онтариогийн сонгуульд ялалт байгуулжээ

Популист Дуг Форд тэргүүтэй Прогрессив Консерватив нам Канадын хамгийн олон хүн амтай муж улс болох Онтарио мужийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, 15 жил солигдоогүй либерал тогтолцоог халж чадлаа. Фордын нам хотын зөвлөлийн ээлжит сонгуулийн олонх суудлыг авч ялалт байгуулсан юм. Тэрбээр Торонто дахь гэрийнхээ гадаа ‘Онтариогын бүх хүмүүстээ баярлалаа. Дэлхийн хамгийн том эдийн засгийг бүрдүүлэгч гүрний хотын зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаадаа итгэж чадахгүй байна’ хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Дуг Форд популист гэдгээрээ алдартай бөгөөд хэвлэлийнхэн түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай адилтгадаг байна. Онтарио хотын зөвлөлийг 2013 оноос хойш 15 жилийн турш Либерал Ардчилсан нам тэргүүлж байсан. 36 сая хүн амтай Онтарио хот нь Канадын эдийн засгийг хөдөлгөгч том хотуудын нэг юм.

53 настай Дуг Форд нь  бизнесмен бөгөөд Торонто хотын амбан захирагчаар ажиллаж байсан Роб Фордын ах юм. Түүний дүү Роб Форд Торонтогын амбан захирагчаар ажиллаж байхдаа хар тамхи хэрэглэхийг зөвшөөрсөн хууль баталж байсан нь дэлхий нийтийн дургүйцлийг хүргэж байсан удаатай.  

эх сурвалж: reuters 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж